Цаг үеийн мэдээ

     3 дугаар сарын 12-нд Парисын Елисейн ордонд Францын ерөнхийлөгч Макрон телевизээр үг хэлэхдээ: “Коронавирусийн халдварын байдал хүнд байгаа учраас, Франц улс сургуулийг хаах зэрэг хяналт сэргийлэлтийн арга хэмжээ авах болно, гэвч орон нутгийн хот суурины сонгууль хэвийн ёсоор өрнөх болно гэжээ.

    Франц улс халдварт өвчний дэгдэлтийн "эхний шатандаа байна, энэ бол Франц улсад тулгарсан олон нийтийн эрүүл хамгаалалын хамгийн хүнд ноцтой хямрал болно. Одоогийн хамгийн яаралтай авах арга хэмжээ бол халдварын тархалтыг хяналтдаа авах явдал юм” гэжээ.

      Франц улс энэ сарын 16-наас улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдийг хаах юм байна. Мөн холын зайнаас ажил албаа гүйцэтгэх талаар судалж байгаа аж. Амархан халдварлах хүмүүс ялангуяа 70 гарсан настайчуул болон архаг өвчтэй хүмүүс гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна гэжээ.

    Францын Эрүүл мэндийн яамны шууд харъяа ерөнхий газар 12-ны орой мэдэгдэхдээ: бүх Францын хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол нийтдээ 2876-д хүрч, үүний дотроос нас барсан хүний тоо 61-д хүрэв гэжээ.

Эх сурвалж: Синьхуа агентлаг