Цаг үеийн мэдээ

      Бээжин хотын захиргааны гадаад хэргийн албаны дэд дарга 3 дугаар сарын 12-нд Ли-И хэвлэлийн бага хурлын үеэр дараах мэдэгдлийг хийсэн байна. 

       Тэрээр “Бээжин хот өөрийн эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ Тегеран, Токио, Сөүл, Ёкохама гэсэн дөрвөн хотод халдвараас сэргийлэх эд материал хандивлаж, тусламж үзүүлнэ” гэж хэллээ. 

     Уг хандивын эд бараанд 200 мянган ширхэг тусгаарлах хувцас, 200 мянган ширхэг гутлын тор, 200 мянган ширхэг эмчийн хамгаалалтын малгай, 6800 гар ариутгагч, 5000 ширхэг оношлуур, 25 ширхэг биеийн халууны хэмжилтийн төхөөрөмж, амьсгалын 2 аппарат, 2000 хайрцаг уламжлалт хятад эм бэлдмэл багтаж байгаа аж.