Цаг үеийн мэдээ

"Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк БНХАУ-аас бусад улсад байгаа дэлгүүрүүдээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл хааж байгаагаа өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдээллээ. Ингэхдээ БНХАУ дахь томоохон дэлгүүрээс бусдыг нь хаах юм байна.

"Шинэ халдварын тоо нэмэгдсээр байгаа тул бид багийн гишүүд болон үйлчлүүлэгчдээ хамгаалах нэмэлт арга хэмжээ авч байна" гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Дэлхий даяарх Apple-ийн ажилтнууд боломжтой бол алсын зайнаас ажиллаж эхлэх бөгөөд бүх барилга, байгууламжуудад гүн цэвэрлэгээ хийж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах бол цагийн ажилчдад цалинг нь үргэлжлүүлэн өгөх юм. Үйлчлүүлэгчид Apple-ийн вэбсайтаас дэлгүүр хэсэх, дэмжлэг авах боломжтой.

Тус компани дэлхий нийтэд тархаад буй, цар тахал хэмээн зарлаад буй коронавирусийн дэгдэлтийн эсрэг, туслах зорилгоор 15 сая америк долларын санхүүжилтийг хийгээд байгаа бөгөөд энэ тусламжаар өвчтөнүүдэд эмнэлгийн хариу арга хэмжээ авах, тахлын үеийн эдийн засгийн үр нөлөөг бууруулахад зарцуулсан байна.

Коронавирусийн тархалтын улмаас “Apple” компани өнгөрсөн сард БНХАУ дахь 42 дэлгүүрээ түр хугацаанд хаасан бөгөөд энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 13-наас дөрвөн дэлгүүрээ ажиллуулж эхэлнэ гэж мэдэгдээд байсан юм.