Цаг үеийн мэдээ

      Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдварын эсрэг дэлхий дахин нэг хүч болон тэмцэж байна.  Мөн алдар хүндтэй хүмүүс ч хандивын арга хэмжээнд нэгдэж, энэ өвчний эсрэг вакцинийг гаргаж авах үйлст тусалсаар байна. 

Тэгвэл алдарт дуучин Селена Гомез Хятадын Ухань хотын эмнэлгүүдэд 3,000,000 доллар хандивлаж, мөн коронавирусийн эсрэг вакцин гаргаж авах, дэгдэлтийг зогсоох үйл ажиллагаанд зориулж 1,000,000 долларын хандив өргөсөн байна. 

Коронавирусийн вакцин бүтээж байгаа орнуудаас  түрүүлж урьдчилан сэргийлэх вакцин бэлэн болж байгаа тухай мэдээллийг Япон улсын эрдэмтэд зарлаад байна. Гэхдээ тэд ойрын 6 сарын хугацаанд туршилт явуулж байж нийтэд гаргах юм байна. Туршилтын вакциныг ч үйлдвэрлээд эхэлсэн гэнэ. 

Харин Америк болон бусад орнууд вакцин гаргахад нэг жилээс дээш хугацаа шаардагдана гэсэн билээ.