Цаг үеийн мэдээ

       Шинэ коронавирусийн нөлөөгөөр Казахстаны ерөнхийлөгч Токаев энэ сарын 15-нд зарлигт гарын үсэг зурж, Казахстан даяар 3 дугаар сарын 16-ны өдрийн 8.00 цагаас онц байдал зарлаж, коронавирусээс сэргийлэх хатуу арга хэмжээнүүдийг авч иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалахаар боллоо.

     Ерөнхийлөгчийн зарлигт, "Онц байдал 4-р сарын 15 хүртэл үргэлжилнэ. Бодитой арга хэмжээнүүдэд, ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний онцгой байдлын комисс байгуулна. Их цар хэмжээтэй халдварыг шалгах тусгаарлах арга хэмжээ авна. Дипломат ажилтнууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөөс бусад хүмүүсийн хилийн чанадад зорчихыг хязгаарлаж, цуглааныг түр зогсоох зэрэг агуулга багтжээ.

      Казахстаны эрүүл мэндийн яамны 15-ны өдрийн мэдээгээр, Казахстаны нутагт өдгөө нийт шинэ коронавирусийн 8 тохиолдол бүртгэгдэж, 1425 хүнийг тусгаарлаж, 496 хүнийг гэрт нь тусгаарлаад байна. 

Эх сурвалж: Синьхуа агентлаг