Цаг үеийн мэдээ

        Энэ сарын 15-нд Ираны Эрүүл мэндийн яам мэдэгдэл. 3 дугаар сарын 15-ны үдийн байдлаар, Иранд шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа авсан шинэ тохиолдол 1209-д хүрснээр, халдвар авсан нийт тохиолдол 13938-д хүрч, үүний дотроос 724 хүн нас барж, нийт 4590 хүн илааршсан байна гэжээ.

        Үүнээс өмнө шинэ коронавирусийн халдвар аваад байсан Ираны эмэгтэйчүүд болон гэр бүлийн ажил хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Массум Абткар эдгэрч, 14-нд ажилдаа гарсан байна.

Эх сурвалж: Синьхуа агентлаг