Цаг үеийн мэдээ

          Одоогийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн халдвар тархалтын нөхцөл байдал хүнд байгаа орнуудын эхэнд Итали улс байна.   Тэгвэл Хятад улсаас Италид томилсон халдварт өвчний эсрэг эмчилгээний мэргэжилтний баг энэ сарын 12-нд Ромд ирсэн өдрөөс эхлэн ажилдаа шуурхайлан орсон нь Италийн талаас өндөр үнэлгээ авчээ.

          Италийн халдварт өвчний эсрэг тэмцэх ажилд туслалцаа үзүүлэхийн тулд Хятадын засгийн газар Италид эмчилгээний мэргэжилтний баг томилсон юм. Есөн гишүүдийн бүрэлдэхүүнтэй мэргэжилтний баг эмнэлгийн эд материал, тоног төхөөрөмж авч 12-ны өдөр Шанхайгаас мордон Ромыг зорьсон билээ. Хятадын мэргэжилтний баг Ромд хүрмэгцээ ажлаа эхлүүлж, Италийн халдварт өвчний нөхцөл байдлыг үндэслэн Италийн Эрүүл мэндийн яам, Улаан загалмайн нийгэмлэг, Эрүүл мэндийн судалгааны хүрээлэн, түүнчлэн Ромын Үндэсний халдварт өвчний эмнэлэг зэрэгтэй өвчтөнийг эмчлэх, эм бэлдмэл хэрэглэх талаар туршлага солилцсон байна.  

       Италийн талтай санал бодлоо солилцох дундаа, мэргэжилтний баг Италид амьдарч буй Хятадын цагаачид, суралцаж буй Хятад оюутнуудад онлайн хичээл зохион байгуулж, COVID-19-ийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга зэргийг танилцуулсан байна.