Цаг үеийн мэдээ

"Game of Thrones" буюу "Хаадын тоглоом" цувралын Тормундын дүрээр алдаршсан, Норвегийн жүжигчин Кристофер Хивью, “Галзуу хурд”, “Avengers: Infinity War” киноны Хеймдалын дүрээр танигдсан Английн алдарт жүжигчин, Оскарын шагналт Идрис Элба нар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.

Эльба өнгөрсөн Баасан гаригт халдвартай хүнтэй ойр харилцсанаа сүүлд мэдсэн тул шинжилгээ өгөхөөр шийдсэн аж. Тэрбээр халдвар тээгч хэн байсныг дэлгэхийг хүсээгүй бололтой. Эльбаг халдвар авсны дараа “Warner Bros” кино компани түүний дүр бүтээж буй “Fantastic Beasts and Where to Find Them” киноны зураг авалтыг зогсоосон байна. Харин Хивьюгийн хувьд өөрийн инстаграмаараа дамжуулан халдвар авсан тухайгаа мэдэгдэж, өөрийгөө гэртээ тусгаарлаж буйгаа дуулгажээ.

Тэднээс гадна Жэймс Бондын 2008 оны кинонд тоглож байсан жүжигчин Ольга Куриленко халдвар авснаа өөрийн сошиал хуудсанд зарласан юм. Үүнээс өмнө алдарт жүжигчин Том Хэнкс эхнэрийн хамт өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авч, тууштай эмчилгээ хийлгэсний үр дүнд эдгэрсэн билээ.