Цаг үеийн мэдээ

NBA-ийн хошой аварга, шилдэг тамирчдын нэг, олимпийн хоёр удаагийн аварга, “Брүүклин нетс” багийн тоглогч Кевин Дурантын шинжилгээний хариу коронавирусийн халдвартай гарчээ. Мөн тус багийн гурван тоглогч коронавирусийн халдвар авсныг тогтоосон байна.

“Брүүклин нест” багийн тоглогчдийг халдвар авсныг сонссон даруйдаа “Лос-Анжелес лэйкерс” багийнхан тамирчидтайгаа холбогджээ. Тэд хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 10-нд “Брүүклин нетс”-тэй тоглосон тул халдвар авсан байх магадлал өндөр байх магадлалтай юм. Тиймээс тоглогчдоосоо коронавирусийн шинжилгээ авахаар болжээ.