Цаг үеийн мэдээ

       Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 3 дугаар сарын 17-ны 00 - 24.00 цагийн байдлаар, БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 13 тохиолдол, 11 нас баралт шинээр бүртгэгджээ. Үүнээс гадна бас халдвар авсан байж болзошгүй 21 тохиолдлыг шинээр бүртгэжээ.

     Мөн өдөр 922 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 1014 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж,  хүнд өвчтөн 208 хасагдсан байна.

      3-р сарын 17-ны 24 цагийн байдлаар, Хятадын эх газарт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 8056 байж, эдгэрч эмнэлгээс гарсан нийт хүний тоо 69601-д хүрч, нас барсан хүний тоо 3237-д хүрчээ.

     Хүбэй мужид шинээр 1 өвчтөн нэмэгдэж, 896 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 11 хүн нас барав.

     3-р сарын 17-ны 24 цагийн байдлаар, Хятадад гаднаас орж ирсэн коронавирусийн халдвар авсан хүн 12 бүртгэгджээ.

      Үүнээс гадна, Хонконг, Макао, Тайваньд 257 хүнийг халдвар авсныг оношилж, Хонконгт 167 Макаод 13, Хятадын Тайваньд 77 хүн тус тус оношлогджээ.