Цаг үеийн мэдээ

АНУ-ын эрүүлийг хамгаалахын байгууллагууд шинэ төрлийн коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд ард иргэдийг оршуулгын ёслолоо онлайнаар буюу “Facebook Live”-аар зохион байгуулахын уриалж байна.

Тус улсын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс нэг дор аль болох олон хүн цугларахгүй байхыг уриалж, хайртай хүмүүстэйгээ цахимаар салах ёс гүйцэтгэх нь эрсдэлээс хамгаална гэжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10-аас дээш хүн нэг дор цуглахгүй байхыг зөвлөсөн юм.

Уг уриалга гарахаас өмнө ч АНУ-ын оршуулгын ёслол зохион байгуулдаг компаниуд оршуулгын ёслолыг шууд дамжуулах үйлчилгээг иргэдэд санал болгодог байжээ.