Цаг үеийн мэдээ

Хориотой хоол хүнс

 

Турахад хоногт авч буй илчлэгээ багасгахаас гадна хортой нөлөөтэй хоол хүнсээ багасгах хэрэгтэй. Тухайлбал, пицца идэхээ боль.

 

Ургамлын гаралтай уураг дутагдах

 

Уураг нь цадсан мэдрэмжийг нэмэх ба булчин, арьс, ясанд ашигтай. Гэхдээ зөвхөн махаар уургаа нөхнө гэвэл энэ нь эрүүл мэндэд ашиггүй. Самар, цөмдөг самар, бүх үр тариа нь хоолны дэглэмд байх ёстой!

 

Ашигтай хүнсээ хэтрүүлэх

 

Орой зайрмаг иддэг зуршлаа йогуртаар сольсон гээд та их идэж болно гэсэн үг биш. Хүнсний ногоог л их идэж болно.

 

Дасгал бага хийх

 

Явган алхах нь маш ашигтай ч жингээ хасахын тулд нэг километр алхах биш хамгийн багадаа 10 километр алхах хэрэгтэй. Эсвэл дугуйгаар яв.

 

Хийжүүлсэн ундаа уух

 

Хийжүүлсэн ундаа уухаас өөр муу зуршилгүй байлаа ч энэ ундаа нь маш хортой. Энэхүү уудаг сахар нь хоол хүнсэндээ сахар хэрэглэснээс ч хортой. Кола болон бусад чихэрлэг хийжүүлсэн ундааны араас та их идэх болно.

 

Нойр дутуу байх

 

Хоногт хамгийн багадаа 7 цаг унтах ёстой. Бие организмынхаа хэрэгцээ шаардлагыг зөрчсөнөөр та хоолны дуршил болон цатгалан мэдрэмжийг зохицуулдаг дааврын өөрчлөлтөд орж, турах мөрөөдлөө талаар болгоно.

 

Суугаа ажил

 

Өглөө босоод тээврийн хэрэгсэлд суугаад ажилдаа очно. Дараа нь ажил дээрээ сууж байгаад гэртээ ирээд зурагтын өмнө сууна. Тэгээд унтахаар хэвтэнэ. Хөдөлгөөн хаана байна? 

 

Байнга идэх

 

Өдөрт зургаан удаа бага порцоор хооллох нь гурван удаа ердийн байдлаар идэхээс дээр гэж зарим нь ярьдаг. Гэхдээ энэ нь бүх хүнд тохирохгүй.

 

Согтууруулах ундаа хэтрүүлэх

 

Архи, согтууруулах ундаа нь хийжүүлсэн ундаатай адил хортой. Таны идэх дуршлыг нэмж, их идэхэд хүргэснээр турах хичээл зүтгэл талаар болно.

 

Стресс, депресс

 

Сэтгэл гутрал турахад маш их саад болдог. Та зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж байгаа ч турахгүй байвал сэтгэл зүйчээс тусламж ав.