Цаг үеийн мэдээ

Нам, эвслүүд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж эхэллээ. Өнөөдрийн байдлаар:

-Эх Орончдын Нэгдсэн нам,

-Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам,

-Их Эв нам,

-Зон Олны нам,

-Дэлхийн Монголчууд намууд Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгчээ. 

Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа хүмүүсийг цуглуулахгүйн тулд тодорхой хуваарь гарган нам, эвсэл тус бүрээс 2-оос илүүгүй төлөөлөл нь ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, Сонгуулийн ерөнхий хорооны байранд нэвтрэхээс өмнө асуумж бөглөх, ариутгал, халдвар хамгааллын тодорхой дэглэм баримтлах талаар нам, эвслийн ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн байна.