Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  2020 оны 4 сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж "Тоёоко инн" буудалд тусгаарлагдсан билээ. Түүнийг ирэхэд хэсэг нөхөд нь хадаг сүүтэй тосч байсан бол өнөөдөр мөн Хонхны дуу-г эгшиглүүлэн эргэжээ. Энэхүү үйл явдлыг тэрээр "Эргэлт. Хонхны дуутай. Энхбаяр, Сантаа, журмын нөхөддөө баярлалаа" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.