Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу ундны уснаас хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагийн хяналт шинжилгээг хийж байна.

Хяналт шинжилгээгээр Улаанбаатар хотын ундны усны 7 эх үүсвэр, насос станц болон айл өрх, аж ахуйн нэгжийн гүний худгаас усны дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторийн шинжилгээнд хамруулж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар