Цаг үеийн мэдээ

“Мерси Кор Монгол” ОУБ-аас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд зориулж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар нэн шаардлагатай хамгаалах хэрэгслийн тусламжийг үзүүллээ.

Нийтдээ 36 сая төгрөгийн өртөг бүхий эд материалын тусламжийг Ховд, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.

Тусламжид:

-Зайнаас халуун хэмжигч,

-Амны хаалт, нүдний шил,

-Хамгаалалтын хувцас,

-Бээлий, автомакс болон урьдчилан сэргийлэх сурталчилгааны материалууд багтсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.