Цаг үеийн мэдээ

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой болон өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалт, төлөвлөлт хариуцсан офицер, ахлах дэслэгч Ө.Мөнхбат, холбооны техникч, ахлагч О.Ганцоож, эргүүлчин, ахлах ахлагч Ж.Батсүх, Б.Ичинхорлоо, Б.Гүррагчаа, ахлагч Э.Сэнгэбаатар, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхтөр нарыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүндэт жуух” 200 мянган төгрөгөөр шагнаж урамшуулжээ.