Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Соёмботой уул орчимд гал гарч байна.

Дуудлага 14:26 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан  32 алба хаагч, 6 автомашинтай гал унтраахаар ажиллаж байна хэмээн нийслэлийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Түүнчлэн иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг зөвлөж байна. Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.