Цаг үеийн мэдээ

Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Замын-Үүд боомтоор экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй 2.5 тонн даршилсан ногоог хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарсан байна.

Зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илрүүлэн, даршилсан ногоог хурааж аваад байгаа ажээ.