Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын хамтарсан тушаалаар “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал авах, санал өгөх журам” 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн батлагдлаа.

Уг журмын 4.4-т рентген аппарат, тоног төхөөрөмжийн  ангиллыг шинэчлэн баталж, 200кВ ба түүнээс бага хүчдэл үүсгэх рентген аппарат тоног төхөөрөмжүүдийг 1 дүгээр ангилалд, түүнээс их хүчдэл үүсгэх рентген аппарат төхөөрөмжүүдийг 2 дугаар ангилалд хамруулахаар зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ дунджаар 2 дахин буурч байна.

Тухайлбал: Компьютерт томограф, ангиографи, шүдний дэлгэмэл зургийн рентген аппаратын улсын тэмдэгтийн хураамж 300000 төгрөг байсан бол дээрх журмын зохицуулалтаар 100000 төгрөг болж буурч байна.