Цаг үеийн мэдээ

      АНУ-ын иргэний дайны үед Холбооны цэргийн армид алба хаадаг байсан эм зүйч Пембертон 1865 оны 4  дүгээр сард Колумбын тулалдаанд шархаджээ.  Тэрээр  ахмад дайчдын нэгэн адил морфинд донтсон байжээ. Донтолтоо эмчлэхийн тулд Пембертон  кока дарсыг шинжилж эхэлснээр эцэст нь Францын Кока дарстай төстэй "Wine Mariani" гэдэг ундааны өөрийн хувилбарыг бий болгож 1885 онд хэд хэдэн дүүрэгт танилцуулсан юм. Пембертон архины томъёог өөрчилж, архины суурийг, карбонатжуулан шатаасан элсэн чихэртэй сиропоор сольсон байна. 

     Coca-Cola нь дайн тулааны үед морфин, опиумд донтогсдыг эмчлэх эм хэмээн сурталчлагдаж байсан бөгөөд хожим нь сэтгэлийн хямрал, болон ходоод, гэдэс, бөөрний өвчнийг анагаагч хэмээгддэг байв.

          Пембертон  1888 – 1892 онд Coca-Cola компанийг бүртгүүлсэн ч ундаа үйлдвэрлэх эрхээ зарж, ядуу зүдүү байсаар 1888 оны наймдугаар сард 57 настайдаа Атлантид нас барсан байна.

          Эдүгээ Америкийн Атланта хотод кока коланы 120 гаруй жилийн түүхэн музей байдаг ч уг байгууламжийн нэгэн хонгилд коланы нууц жор бүтээгчид байрладаг хэмээдэг.

        Кока коланы зуу гаруй жилийн түүхэнд жор бүтээгч ердөө хоёрхон хүн байсан гэхэд итгэх үү?

Энэ бол үнэн баримт юм. Ердөө хоёр хүн байдаг бөгөөд эдгээр хоёр хүн хамтдаа явах амрах, онгоцоор нисэх хүртэл хориотой байдаг байна.

    Учир нь цаг бусын шалтгаанаар осол гэмтэл учирвал нэг нь заавал амьд үлдэх хатуу хуультай.

Хэрэв нэг нь нас барах тохиолдолд үлдсэн эрдэмтэн нь өөрийн багаас хамгийн найдвартай нэг хүнд жорын нууцыг заан өгөх үүрэгтэй юм. 

Хөрвүүлсэн Р.Сайхан–Уул