Цаг үеийн мэдээ

Европын Холбоо түүхэнд нь тохиож байгаа хамгийн хүнд хямралыг даван туулахад 750 тэрбум еврог тусгахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Хямралын эсрэг энэхүү багц нь нэр хүнд нь унаад байгаа Европын Холбооны нэгдмэл байдал болон дэлхийн хамгийн том улс төрийн холбоог нь сэргээж, эдийн засгийг нь аварч чадна гэдэгт найдаж байгаа юм байна. Гэхдээ үүнийг Европын Холбооны  гишүүн орнууд нь дэмжснээр батлагдах ёстой юм.

            750 тэрбум еврогийн багцын 3-ны 2 хувь буюу 500 тэрбумыг нь цар тахалд хамгийн ихээр өртсөн орнуудад буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор төлөвлөж байгаа юм. Харин үлдсэн 250 тэрбумыг нь бусад гишүүн орнууддаа коронавирусний дараа эдийн засгаа сэргээхэд нь тусалж хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох юм байна.

Эх сурвалж: ВВС