Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Калуга хотын захирагч Дмитрий Денисов Ялалтын хөшөөний дэргэдэх усан оргилуурт дотуур хувцастай бүжиглэсэн сурагч охидыг хамгаалж байр сууриа илэрхийллээ.

Ахлах ангийн хоёр охин дайны дурсгалд зориулсан түүхэн газар дотуур хувцастай бүжиглэж, бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулсан нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлсэн юм. Хууль сахиулагчид энэ үйлдлийг шалгаж, ямар зорилгоор бичлэг хийснийг нь тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Харин Калуга хотын захирагч Дмитрий Денисов охидын үйлдэлд хэт их ач холбогдол өгч шүүмжлэх шаардлагагүйг хэлж, охид хэн нэгнийг доромжлох зорилгоор бүжиглээгүй гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Өсвөр насны охидтой холбоотой энэ хэрэг сайнаар төгсөж, охид ч гэсэн өөрсдийнхөө үйлдэлд дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байгаагаа тэрээр хэлсэн байна.

Эх сурвалж: ria.ru