Цаг үеийн мэдээ

      1973 онд Америкийн сэтгэл зүйчдийн холбооноос ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн эмгэг бишийг тогтоосон ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1990 онд ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг олон улсын өвчний жагсаалтаас хассан байдаг.

      2018 оны 6 дугаар сарын 18-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Олон улсын өвчний 11-р ангилал албан ёсоор батлагдсаныг, транс байдал сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хасагдсаныг НҮБ-ын түвшинд зарласан юм.

    Тэгвэл АНУ-ын Дээд шүүхийн шүүгчид ижил хүйстэн, лесбиян, трансжендер хүмүүсийг ажил олгогчийн зүгээс ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн шийдвэр гаргажээ.

   Ажлын байран дахь ижил хүйстэн, лесбиян хүмүүсийн ялгаварлан гадуурхалтыг хуулиар хамгаалсан дээд шүүхийн цоо шинэ шийдвэр олон LGBT хүмүүсийн хувьд том баяр болж байна.

    АНУ-д 11 сая ЛГБТ хүмүүс байдаг. Харин  энэ шийдвэр гарсны дараа Нью-Йоркийн гудамжинд маш том баяр тэмдэглэжээ.

    Үүнтэй холбогдуулан Нью-Йорк дахь "Louis Vuitton" дэлгүүр ЛГБТ нарын баярыг дэмжиж, бэлгэ тэмдэг болсон солонгын өнгөөр байраа чимэглэсэн байна.