Цаг үеийн мэдээ

      Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ Дубай хот ирэх долдугаар сарын 7-ноос жуулчдыг хүлээн авч эхлэх бөгөөд оршин суух визтэй иргэд даваа гаргаас хилээр нэвтрэх боломжтой гэж тус хотын Хэвлэлийн газраас мэдээллээ.

Мөн Дубайн оршин суугчдыг мягмар гарагаас хилийн чанад руу аялахыг зөвшөөрөх ажээ. Жуулчдаас нисэх буудал дээр “COVID-19”-ийн шинжилгээ авах бөгөөд хариу нь эерэг гарсан тохиолдолд 14 хоног тусгаарлана. Харин сүүлийн 96 цагийн дотор өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагагүй ажээ.

  АНЭУ шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээс хойш хоёр сар гаруйн дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Тус улс гуравдугаар сараас зорчигч тээврийн бүх нислэгийг зогсоож, гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглосон юм.

    АНЭУ эдгээр хязгаарлалтаа сүүлийн долоо хоногуудад сулруулж эхэлсэн бөгөөд цөөн нислэгийг зөвшөөрч, худалдааны төвүүдийг нээж, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болжээ.

    Мөн өнгөрсөн долоо хоногоос иргэдийг коронавирусний халдвар авах эрсдэл бага орнууд руу зорчихыг зөвшөөрсөн байна.