Цаг үеийн мэдээ

2020.08.17 ДАВАА ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын есөн улаан мэнгэтэй хар луу өдөр

Үс засуулбал : Хэрүүл тэмцэл ирнэ 

Наран ургах, шингэх : 05.50 - 20.02

Барилдлага : Үхэх

Шүтэн барилдлага : Төрөн түгэхүй 

Суудал : Гал 

Аргын тооллын 8 сарын 17. Сумъяа гараг. Билгийн тооллын 28. Найралт эх одтой хар луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.  Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах,  хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод  зүүн урагш мөрөө гаргавал зохистой.