Цаг үеийн мэдээ

УОК-ын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар найман удаагийн нислэг үйлдээд байна.

Хуваарийн дагуу,

08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Тэгвэл УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон байна.

 Нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Улсын Онцгой Комиссын зүгээс наймдугаар сард багтаан дахин 2 удаагийн нислэг хийх боломжийг судалж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.