Цаг үеийн мэдээ

2020.08.19 ЛХАГВА ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр

Үс засуулбал : Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх : 05.53 - 19.59

Барилдлага : Үхэх

Шүтэн барилдлага : Тийн мэдэхүй 

Суудал : Төмөр 

Аргын тооллын 8 сарын 19. Буд гараг. Билгийн тооллын битүүн. Их морь одтой хөх морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй.  Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах,  гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.