Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж Нацагдоржийн Батсүмбэрэлийг дүүргийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэн нийслэлийн Засаг даргад өргөн барилаа.

Н.Батсүмбэрэл нь түүх, улс төр судлаач, багш мэргэжилтэй, боловсролын удирдлагын магистр, улс төрийн шинжлэх ухааны докторант.

Ажлын туршлага:

2006-2010 Нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан

2007 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт

2007-2010 Нийслэлийн МАН-ын хороонд Улс төрийн ажилтан

2008-2012 Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч

2010-2011 НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

2011-2012 МҮХАҮТ-д хэлтсийн дарга

2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2012-2013 Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч

2013-2016 МАН-ын Улс төрийн бодлогын газрын Ахлах ажилтан

2016-2018 “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ-ын дарга

2018-2020 МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга

2016-2020 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч, намын бүлгийн дарга

2020 оны 2 дугаар сараас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.