Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Үндэсний номын сан Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахижуулах төслийн ерөнхий зохицуулагч, доктор Б.Сайнбилэг Германы Хамбургийн Их Сургуулийн Эх бичгийн соёл судлалын төвд “Монголчуудын модон барын уламжлал ба бүтээж байсан бичиг үсгийн дурсгалууд” сэдэвт илтгэл танилцуулж, Монгол Улсын Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлсэн бүтээлүүдийн дээжээс зохион байгуулагчдад гардуулав.