Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-д өвчтөнтэй ажиллах 14 баг байдаг. Нэг эмчид одоогоор 10-14 өвчтөн ногдож байна. Шуурхай арга хэмжээний үеэр ажиллах нөөц баг бий. ХӨСҮТ-д дэлгэх 400 ор бэлэн бий.

Түүнд хүрч ажиллах нөөц баг бий.  Одоо 240 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Эмч мэргэжилтнүүд 14 хоног ажиллаад, тусгай байранд 14 хоног ажиглалтад байсны (нийт 28 хоног) дараагаар гэртээ харьдаг. Одоо ажиллаж байгаа хүн хүч хангалттай байна.

Тандалтын хэсэг дээр шуурхай арга хэмжээний 16 баг, нийслэл дүүргийн 10 баг нэмэлтээр ажиллаж байна. Үүнд цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт гээд 200 хүний бүрэлдэхүүнтэй маш олон мэргэжилтэн хамтран ажиллаж байна" гэлээ.