Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Шандун мужийн алтны уурхайд осол гарч, олон тооны уурхайчид газрын гүнд байгаа гэх мэдээлэл хоёр хоногийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм. Энэ үйл явдалтай холбоотой мэдээ мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсаар байгаа бөгөөд өчигдөр тархиндаа гэмтэл аваад ухаангүй байсан нэг уурхайчин амьсгал хураасан харамсалтай мэдээг Германы хэвлэл онцлов. Хоёр хоногийн өмнө гацсан уурхайчид газрын гүнээс будаа, даршилсан ногоо илгээхийг хүсэж байсан бол өнөөдөр тэднийг аль болох хурдан аврах арга чарга бодохгүй бол нөхцөл байдал хүндэрч байгааг хэлжээ. Дэлхийн уул уурхайн бүхий л томоохон компаниуд анхаарлаа хандуулж байгаа энэ цаг мөчид 109 метрийн гүнээс 21 уурхайчдийг Хятад улс яаж, хэдэн өдрийн дотор гаргаж авах хүчин чадалтайг ажиглан харсаар байна. Гацсан уурхайчдийг аврах ажиллагаа ямар байгаагаас хамаарч тухайн улсын уул уурхайн хөгжил ч ямар түвшинд байгааг харуулдаг талтай. Тэд ийнхүү хоёр дахь долоо хоногийн нүүр үзэх гэж байна. Тэрбум гаран хүн амтай улс 110 метрийн гүнээс 21 уурхайчдийг аварч чадахгүй 2 дахь долоо хоног болж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.