Цаг үеийн мэдээ

ХҮН намын зүгээс шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт орж, Оюу Толгойн гэрээний шинэчлэл, зүйл заалтын өөрчлөлт болон уурхайн төслийн санхүүгийн загвар дээр санхүү эдийн засаг, уул уурхай геологи, хууль эрх зүйн гэсэн гурван чиглэлээр "хамтран ажиллах боломжтой" гэсэн "ажлын байрны анкет"-аа маш боловсон, эелдэг байдлаар өнөөдөр илэрхийллээ. "Open Oil" нь 2016 оны есдүгээр сард танилцуулсан Оюу Толгойн төслийн санхүүгийн загвар дээр "ХҮН" нам толгой уралдуулсан бололтой. Ингээд шинээр бүрэлдээд байгаа Засгийн газрын бие бүрэлдэхүүнд ХҮН нам өөрсдийн дээрх гурван чиглэлийн мэргэжилтнүүдээ ажиллуулах хүсэлтэйгаа ийнхүү хэллээ. 

Өмнө нь манай Засгийн газраас хяналт сул тавьдаг байсан, өөрсдийн гэсэн санхүүгийн загваргүй 34 хувиа хянаж байсан нэртэй ажил урагшилдаггүй, ашиг хүртэх битгий хэл өрөнд орох таатай нөхцөл байдал үүссэн гэх мэт шүүмжлэлтэй байгаа байр сууриа илэрхийлсэн юм. Тиймээс шинэ засгийн газарт өөрсдийн хүмүүсээ "ажилд оруулах" хүсэлтэйгээ уламжиллаа. Хууль эрх зүйн судалгааг өөрсдийн хүрээнд хийсэн бололтой ийнхүү баг мэргэжилтнүүд нь сарын хугацаанд Оюу Толгойн гэрээний "санхүүгийн загвар гаргаж өгч болох юм" гэсэн мэдэгдэл хийсэн.