Цаг үеийн мэдээ

Италийн шинэ засгийн газрыг Марио Драги тэргүүлэхээр болж ажлаа хүлээж авсан. Түүний хувьд Европын холбоо, олон улсын байгууллагад олон жил ажилласан туршлагатай нэгэн. Евро мөнгөн тэмдэгтийг хямралаас аварч чадсан, одоо Итали улсыг аварч чадах уу? гэсэн нийтлэл европоор цацагдаад байна. Тогтворгүй Италийн Засгийн газарт тэрээр удаан тогтож, ажил нь урагшлах эсэх нь одоогоор тодорхой бус байна. Гэхдээ хатуу журам, шийдэмгий алхам түүнийг Засгийн газрын шинэ өнгө төрхийг Италид харуулах байх гэсэн найдлага иргэдэд байгаа аж. Марио Европын төв банкинд ажиллаж байх хугацаандаа олон орны эдийн засгийн хямралыг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж явсан нэгэн. 

Эх сурвалж: https://www.nytimes.com/2021/02/04/world/europe/italy-mario-draghi.html?auth=login-facebook