Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 

Сүүлийн 24 цагт /2021.03.10/ улсын хэмжээнд нийт 11170 хүнд шинжилгээ хийхэд 109 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Улсын хэмжээнд нийт тохиолдол 3481 боллоо гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Үүнээс 104 хүн ойрын хавьтал бол 5 хүний халдварын эх үүсэл тодорхойгүй байна. Халдварын эх уурхайг нь тогтоохоор ажиллаж байгаа тохиолдлуудын оршин суугаа байршлыг харвал,

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо

Сонгинохайрхан дүүргийн 12, 20, 35 дугаар хороо

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байна.