Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт /2021.03.10/ улсын хэмжээнд нийт 11170 хүнд шинжилгээ хийхэд 109 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Улсын хэмжээнд нийт тохиолдол 3481 боллоо гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Үүнээс 104 хүн ойрын хавьтал бол 5 хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна.
Шинээр бүртгэгдсэн 109 тохиолдлын 2 нь Завхан аймагт, 7 нь Төв аймагт, 96 нь Улаанбаатар хотоос илэрлээ.