Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Японы сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын 36 насны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр  1985 оны 3 сарын 11-ний өдөр Улаанбаатарт хотод  төржээ. 

Дархан аварга Ж.Мөнхбат Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэгт дурдахдаа "...аав хүү хоёр, хоёр зуун дамжин, хоёр орны үндэсний бөхийг аваргалж байна..." хэмээсэн нь ямар бахархам үйл хэрэг болохыг илтгэнэ. 

Их аваргадаа төрсөн өдрийн мэнд хүргэе.