Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагт /2021.03.14/ улсын хэмжээнд нийт 17894 хүнд шинжилгээ хийхэд 128 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Үүнд Улаанбаатар хотоос 127 хүнээс, 2021.03.04-нд Будапешт-Улаанбаатар нислэгээр ирсэн 1 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Улсын хэмжээнд нийт тохиолдол 3961 боллоо. Тандалтаар ойрын хавьтлын 122 хүнээс илэрсэн ба 112 хүний 1 дэх удаагийн шинжилгээгээр, 10 хүнд 2 дах удаагийн шинжилгээгээр коронавирус илэрлээ гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.