Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан 7 иргэнийг тусгаарлан PCR шинжилгээг авч аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори болон Орхон аймагт илгээсэн шинжилгээний хариу бүгд эерэг гарсан тул тус иргэдийн Цэцэрлэг сумаас  Мөрөн суманд зөөвөрлөн авч ирж байна. 

Иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилнэ. Тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж буй эмч, жолооч нар халдвар хамгааллыг нарийн мөрдөж байгаа бөгөөд ирээд мөн тусгаарлалтад орно.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө