Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 

Сүүлийн 24 цагт 17044 хүнд PCR шинжилгээ хийхэд 158 хүний хариу эерэг гарлаа. Үүний 158 нь дотоодын халдвар бөгөөд 149 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 9 нь орон нутагт тохиолдол  бүртгэгджээ. Ингэснээр манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 4498 боллоо хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ.