Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 

Сүүлийн 24 цагт 17044 хүнд PCR шинжилгээ хийхэд 158 хүний хариу эерэг гарлаа. Үүний 158 нь дотоодын халдвар бөгөөд 149 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 9 нь орон нутагт тохиолдол  бүртгэгджээ.

"Эмчлэгдэж байсан хүмүүсээс нэг хүн нас барсан таагүй мэдээтэй байна. Энэ хүн нь 89 настай эрэгтэй хүн. Коронавирусний нэн хүнд байдалтай байсан. Мөн амьсгалын дутагтал, артерийн даралт, зүрх судасны дутагдал гэх хавсарсан эмгэгтэй. Амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барлаа" гэж ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.