Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагт дотоодын халдварын 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, ес нь орон нутагт бүртгэгдлээ. Төв аймагт хоёр, Хөвсгөл аймагт долоон тохиолдол батлагдсан. Шинээр голомт үүсээгүй.

Шинээр батлагдсан 158 тохиолдлын 137 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 21 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

БЗД-ийн 5, 10, 22 дугаар хороо,

БГД-ийн 10, 15, 25 дугаар хороо,

СБД-ийн 17, 18 дүгээр хороо, 

СХД-ийн 6, 8,  20, 25, 41 дүгээр хороо, 

ХУД-ийн 18 дугаар хороонд байна.