Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронвируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: "Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан. Уг хүмүүс вакцины бүтэн тунгаа хийлгээгүй, хийлгэсний дараах дархлаа бүрэн тогтоогүй байгаа үед халдвар хамгааллын дэглэмээ бууруулсны улмаас халдвар авсан. Тэдэнд Ковидын эсрэг зохих эмчилгээг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, ЭНҮТ-2 гэсэн төвүүдэд хийж байгаа. Эдгээр хүмүүст дараагийн тунг хийхгүй. Эмчлүүлээд эдгэрсний 8 сарын дараагаас  дахин эхний тун вакциныг хийсний дараагаас ямар вакцин хийлгэснээс хамаараад 2 дахь тунгаа авч байж бүрэн дархлаа тогтно" гэлээ.