Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: Вакцины 2 дахь тунгаа 4 сарын 6-ны өдөр хийлгэх товтой байсан иргэнд хойшилж 5 сарын 6-ны өдөр хийхээр болсон талаар мессеж ирсэн байна. Хугацаа хойшилж байгаа шалтгаан юу вэ? гэсэн асуултад

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Астразенека вакцины давтан тун бол 4-6 дахь 7 хоног дээрээ хийх тухай заавар дээр нь байдаг. Гэхдээ сүүлийн үеийн Олон улсын судалгаагаар давтан тунгийн зайг уртасгасан. Үүнд 12 хүртлэх 7 хоног дээрээ илүү үр дүнтэй гэж судалгааны үр дүнд харагдсан. Иймээс бид ярилцаад Эрүүл мэндийн яамнаас 2 дахь тунг найман 7 хоног хүртэл хойшлуулъя гээд 4 сарын 23-наас эхлээд давтан тун явагдаж байгаа. Мөн Сенофарм вакциныг 3 сарын 15-наас эхлэн хийж эхэлсэн. Эдгээр хүмүүсийн давтан тун бол яг сарын зайтай буюу 4 сарын 15-наас бол эхэлж хийгдэнэ" гэлээ.