Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад холбогдох албаныхан хариулт өглөө. 

Сэтгүүлч: Манай улсад хийгдэж буй вакцинуудаас алийг нь ДЭМБ бүртгэсэн бэ? Манай улс мөн эмийн бүртгэлдээ алийг нь бүртгээд байгаа вэ? гэсэн асуултад 

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа: "ДЭМБ манай улсад хийгдэж байгаа вакцинаас одоогоор зөвхөн Астразенека вакцин бүртгэлтэй байгаа. ДЭМБ-аас 3 сардаа багтаан Сенофарм вакциныг баталгаажуулах төлөвлөгөөтэй байна. ДЭМБ бол өөрөө эрхзүйн зөвшөөрөл олгодоггүй байгууллага. Зөвхөн зөвлөх байгууллага юм. Манай улсын хувьд хуулийн дагуу хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлсний үндсэн дээр нийт 4 төрлийн вакциныг бүртгэж авсан. Үүнд : Астразенека, Спутник, Сенофарм, Файзер гэсэн 4 төрлийн вакцин байгаа. Эдгээр вакцинуудаас жишээ нь Астразенекаг бол Энэтхэг, БНСУ,  ОХУ-д үйлдвэрлэсэн гэсэн 3 төрөл байгаа. Гэх мэтээр 6 үйлдвэрлэгчийн 4 төрлийн вакциныг манай улс эмийн бүртгэлдээ бүртгээд байна" хэмээн хариуллаа.