Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр "Халдвар авсан иргэдээс шинжилгээ авахгүйгээр 10 хоногийн дараа эмнэлгээс гаргаж байна гэсэн мэдээлэл байна энэ үнэн үү? гэсэн сэтгүүлчийн асуултад 

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Тухайн хүн шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоногийн дараа дээд тал нь 14 хоног гэхэд бусдад халдвар тараахгүй болдог. Эмчлэгдээд гарсан хүний шинжилгээ 40-50 хоног цаад тал нь ойролцоогоор 2 сар шинжилгээ нь эерэг гарч болдог. Энэ нь хэдийгээр эерэг гарсан ч гэсэн энэ нь халдвартай гэсэн үг биш. Тийм учраас ДЭМБ-ын зөвлөмж, АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс өгч байгаа зөвлөмжөөр тухайн хүн 10 хоног болоход бусдад халдвар тараах эрсдэлгүй гэдэг судалгааг үндэслээд, мөн өвчлөл нэмэгдэж байгаа  энэ үед эмчилгээний орны асуудалтай тулгарах учраас 10 хоногийн дараагаар эмнэлгээс гаргахаар болж байгаа. Тухайн хүнийг эмнэлгээс гаргахдаа  заавал шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл тэр хүн халдвар тараах эрсдэлгүй болж байна гэсэн үг" гэлээ.