Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: Коронавирусний халдвар металь гадаргуу дээр хэр удаан тогтдог вэ? гэсэн асуултад 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Коронавирусний халдвар төрөл бүрийн гадаргуу дээр хэдэн цаг тогтдог вэ? гэдэг судалгаа дэлхий нийтэд явагдаж байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад төмөр гадаргуу, мөнгөн тэмдэгт, хүний эд хэрэгсэл бусад зүйлс дээр 2 цагаас хэдэн өдрийн турш цаашлахын бол 7-8 өдрийн турш коронавирусний вирус тогтож илэрч байгааг лабораторид хийсэн судалгаагаар илрүүлж байна. Гэхдээ энэ нь лабораторийн орчинд хийсэн судалгаа юм. Лабораторийн орчинд биш бодит байдал дээр тухайн вирус янз бүрийн гадаргуу дээр ойролцоогоор 2-8 цаг тогтдог гэсэн судалгаанууд мөн байна. Төрөл бүрийн судалгаа дэлхийн улс орнуудад хийгдэж байна. Энэхүү вирус янз бүрийн гадаргуу дээр 2-8 цагийн туршид тогтоод хадгалагдах боломжтой ч энэ вирус нь халдвар үүсгэх чадвартай вирус биш гэсэн судалгааны үр дүнгүүд байна" хэмээн хариуллаа.