Цаг үеийн мэдээ

Турк улсын Анталъя хотноо бэлтгэл хийж байгаа Үндэсний шигшээ баг ОХУ-ын 3-р дивизионы “Тюмен” багтай сүүлийн нөхөрсөг тоглолтоо хийжээ. Энэ тоглолтын өмнө Украин болон Туркийн багуудтай 3 тоглолт хийж ялагдал хүлээгээд байсан бөгөөд өнөөдрийн өрсөлдөгч хамгийн хүчтэй нь байсныг энд онцлох хэрэгтэй. Гэсэн ч хойд хөршийн багтай манай залуус эцсийн дүнд хуурай тэнцсэнээр нөхөрсөг тоглолтуудаа дуусгалаа. 

Үндэсний шигшээ баг Турк улс дахь бэлтгэлээ маргаашаар дуусгаж, Тажикстан улсын нийслэл Душанбе хотыг зорино. Харин 25-ны өдөр та биднийг Тажикстан улсын эсрэг хийх “Катар - 2022” ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт хүлээж байна. Тус тоглолтыг та бүхэн 3 сарын 25-ны өдөр Монгол улсын цагаар 21:00 цагаас SPS Classic сувгаар хүлээн авч үзэх боломжтой. 

Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо