Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 11 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 11 хүн нас барлаа.  Ингэснээр нийт нас барсан хүний тоо 153 боллоо. " гэлээ.

"Мөн Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн ар гэр, төрөлд төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.