Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 5 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт 5 хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.  Ингэснээр нийт нас барсан хүний тоо 184 боллоо. " гэлээ.

"Мөн Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн ар гэр, төрөлд төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.